2014-06-20

Нулимс гэдэг хачин юм шүү Хэдхэн үгэнд гомдож урсана
Хээгүй занд гуниж урсана
Хэрсүү нэгэнд хорсож урсана
Хэн нэгнийг санаж урсана
Нулимс гэдэг хачин юм шүү
Баяр хөөрөнд багтаж урсана
Багтам амжилтанд омогшиж урсана
Багахан тусанд талархаж урсана
Бусдын жаргалд тайтгарч урсана
Нулимс гэдэг хачин юм шүү...

Зуу зуун шөнө айлахдаа
Зовлон гэж хайраа зүхээгүй
Заяа тавилан нийлээгүй ч
Зүүдэлж хүлээсэндээ чамайгаа

Инээх чинь нэг шүлэг
Ирмэх чин хүртэл шүлэг
Өөрөө чи минь шүлэг байж
Өрөөлийн шүлэгээр яах ч билээ дээ

Бичсэн: Номинтөгөлдөр | цаг: 15:31 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax